Азовсталь гангийн үйлдвэрт хоригдсон цэргүүдийн ар гэрийнхэн Ши Жиньпинээс тусламж хүсжээ

Азовсталь гангийн үйлдвэрт хоригдсон цэргүүдийн ар гэрийнхэн Ши Жиньпинээс тусламж хүсжээ

Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоригдсон Украины цэргүүдийн төрөл төрөгсөд өчигдөр/2022.05.14/ Киевт хэвлэлийн бага хурал хийжээ.

Энэ үеэр тэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан Азовсталь гангийн үйлдвэрт хоригдсон цэргүүдийг аврахыг уриалж, В.Путины сонсох хамгийн сүүлчийн дэлхийн удирдагч бол тэр гэжээ.

Хоригдсон цэргүүдийн нэгний эцэг Ставр Вычняк "Дэлхий дээр бидний хандаж болох нэг л хүн үлдсэн. Тэр бол Хятадын удирдагч. Хятад улс В.Путинд нөлөө үзүүлж чадна” гэсэн байна.

Өнгөрсөн долоон хоногт Оросуудад бүслэгдсэн Азовсталь гангийн үйлдвэрээс 300 гаруй энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Aljazeera