Хүүхдийн сэтгэл зүйч, шүдний эмч нар өнөөдөр Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Хүүхдийн сэтгэл зүйч, шүдний эмч нар өнөөдөр Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

“Хүүхдэд хайртай хүн бол…” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд 50 орчим гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйч, шүдний эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж. Мөн өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголтын зөвлөгөө авах боломжтой юм байна. Өдөрлөг 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.