Дэлхийн удирдагчид Ливанд тусламж үзүүлэх асуудлаар хуралдана

Дэлхийн удирдагчид Ливанд тусламж үзүүлэх асуудлаар хуралдана

Өнгөрсөн мягмар гаригт Ливаны нийслэл Бейрут хотноо болсон хүчтэй дэлбэрэлт болж, улмаар 158 хүн нас барж, 5 мянга гаруй хүн шархдан, 300 мянган хүн орон гэргүй болоод байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр дэлхийн удирдагчид Ливанд тусламж үзүүлэх асуудлаар виртуал хурал зохион байгуулах юм байна. Хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч оролцохоо мэдэгджээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 6-нд тус улсад зочилж, гамшгийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр тэрээр Ливанчуудад хандан олон улсаас тусламж дэмжлэг авах ажлыг зохион байгуулна гэж амласан юм. Франц, НҮБ-ын хамтран зохион байгуулж буй уг  хурал Ливаны цагаар 14:00 цагт эхэлнэ.

Эх сурвалж:BBC