Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ

Өнөөдөр Германы Франкфурт хотоос "OM138" дугаарт тусгай үүргийн нислэгээр 260 иргэн эх орондоо ирлээ. Өчигдөр буюу наймдугаар сарын 8-нд тус хотыг чиглэн ниссэн "Boeing 767" онгоц өнөөдөр өглөө 05:59 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан байна.

Онгоцоор нийт 260 иргэн ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдаагүй хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.