Гар ариутгагч уусны улмаас 4 иргэн нас баржээ

Гар ариутгагч уусны улмаас 4 иргэн нас баржээ

Коронавирусийн халдвар буурахгүй байгаатай холбоотой иргэд ам дамжсан худал мэдээлэлд итгэн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгааг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл өнөөдөр болсон хурлын үеэр мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын Аризона мужид халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гар ариутгагч уусан дөрвөн иргэн нас барсан байна. Үүнээс гадна иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж, халдвараас сэргийлэх зорилгоор спиртлэг зүйлс найруулан уух, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зэрэг тохиолдол ихсэх болжээ. Иймээс иргэдийг албаны үнэн бодит мэдээллийг хүлээн авахыг сануулсаар байгаа аж.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө