Онгоцны ослоор нас барсан 18 иргэний дунд 4 хүүхэд байжээ

Онгоцны ослоор нас барсан 18 иргэний дунд 4 хүүхэд байжээ

Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид өчигдөр /2020.08.09/“Air India Express” нисэх онгоц осолдсоны улмаас 18 хүн амиа алдсан билээ. Тэгвэл амиа алдсан 16 зорчигчийн дунд 4 хүүхэд байсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

“Air India Express”-ээс гаргасан нислэгийн дэлгэрэнгүй мэдээллээр хамгийн залуу хохирогч дөнгөж нэг настай байсан аж. Харин нас барсан хамгийн ахмад зорчигч нь 61 настай байжээ.

Тэдгээр 16 зорчигч бүгд Кералагийн оршин суугчид байсан ба зорчигчдоос гадна онгоцны хоёр нисгэгчийг оруулаад нийт 18 хүн уг ослоор нас барсан байна.Мөн хохирогчдын нэг нь коронавирусний халдвар авсан байсан гэж Кералагийн ерөнхий сайдын мэдэгдсэн байна. Осолдсон Boeing 737 нисэх онгоц нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоос цар тахлын улмаас гацсан иргэдээ тээвэрлэн ирж байсан юм.

Эх сурвалж:CNN




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө